ХҮССЭНЭЭРЭЭ СЭТГЭГЧДЭД ЗОРИУЛАВ!

Та хэд дэх нь вэ?

Санал асуулга

Та шудрага хүн мөн үү?
Зуун жилийн ганцаардал /Габриель Гарсиа Маркес 1928/

Сайн байцгаана уу? За би энэ удаад алдарт романыг уншаад төрж байсан сэтгэгдэлээ хуваалцахаар шийдлээ. Хамгийн гол нь уншсан болгоноо биш хэнд яг юу хэрэгтэйг хөндөж гаргаж ирэх гээд хичээх юм өө. Ухаан дутвал сэтгэл дутна.Латин америкаас төрсөн их зохиолч маань энэ романы талаарх тайлбарыг өөрөө ч өгдөггүй гэнэ лээ. Ер нь бол ХХ зууны шилдэг 100 романы нэг энэ зохиол нь зохиолчид Нобелийн шагналыг авч ирсэн юм шүү дээ. За за товч түүх иймэрхүү. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл энд дарна уу. Зохиолын тухайд гэвэл: Жижигхэн тосгоныг үүсгэн байгуулаад үе удмаараа энэ тосгондоо аж төрж амьдраад, хамгийн сүүлчийн угсаа нь ч энэдээ л дуусдаг. Энэ гэр бүлийн бүтэн 6 үеийн ижил нэрт хүмүүсийн амьдралыг нүдэнд харагдтал дүрслэн харуулсан, эмгэнэлт, сургамжит, их зүйлийг бодуулсан сайхан зохиол доо. Бас нэг төрсөн сэтгэгдэл бол бороо л ороод байх шиг санагдаад байсан шүү. Энэхүү зохиолч маань этгээд сонин сэтгэхүйтэй болох нь зөвхөн энэ зохиолоос төдийгүй түүний хэд хэдэн өгүүллэгүүдийг унших явцад мэдрэгдэж байсан. "Алдагдсан цагийн тэнгис" гээд өгүүллэгийнх нь түүвэр монгол хэлээр хэвлэгдсэн байна лээ сонирховол олж уншаарай та бүхэн. Хэрэв хүсвэл энэ зохиолтой холбоотой сэтгэгдэлээ надтай хуваалцаарай. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэлүүд:

1. tsek (зочин) | 2009-03-09 15:24:26
ene nomiig anh unshaad ih sonin sodon sodon setgegdel turj bsan. unshsan huntei nomiin talaar yariltsah yum san gej ih bodoj bilee. neriig ni zohioliin utga sanaatai ni holboh gesen neg l todorhoi bus sanagdaad bsan shu.
2. *САЙХАН САНАА* | 2009-03-09 15:30:10
би их багадаа уншсиймаа. юу ч ойлгоогүй.. одоо нэг уншуул арай дөнгүүр ойлгож магад юм... Урсулаь аурилина, альберто өөр хэн хэн ч билээ зөнд олон ббатруудтай.. одоо бүүр санаанд юу ч алга даа.
3. xoxotushka | 2009-03-09 15:35:37
estoi lag nom gej sonsson olj unshna daa geel bodoo yavaa bgaa sht...
4. Сувд (зочин) | 2009-03-09 15:41:40
Та бүхэнд баярлалаа. Сайхаан сайхан. Уншаад л үз. Хэ хэ
5. Unshigch (зочин) | 2009-03-09 15:50:11
Nadad bas yag borootoi odruud durslegdeed bdag shde. Bi 2 udaa unshihadaa 2 oor bodol torson. Suuliin udaa jiliin omno unshisan. Logic hiihed hund heveeree l bsan, gehdee tiim sonin medremj bodol toruuldeg zohiol bolohooroo Nobel avsan bhaa. Lav l engiin zohioloos tes oor bodol medremj torno.
6. subedei_m | 2010-01-03 20:10:58
ih aldartai zohiol l doo bi bas 7 biluu 8r angidaa unshij bsan neruud ni adilhan bolhoor budilmaar
uil yavdal urnuud bgaa murtluu humuus ni ih gantsaardsan yum shig sanagdaj bsan
boroonii tuhaid sanal 1 bna
odoo 1 unshih yumsan
tuhain ued dahin dahin nileed heden udaa unshsan yumdag

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Бодлоо бичгээр!